Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Я.Содбаатар гишүүн хилийн зурваст хайгуул хийх эрхийг Засгийн газар мэдэлдээ авч буй нь буруу гэж үзлээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар хуулийн төслийг хэлэлцэж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Я.Содбаатар гишүүн хилийн зурваст хайгуул хийх эрхийг Засгийн газар мэдэлдээ авч буй нь буруу гэж үзлээ
Я.Содбаатар гишүүн хилийн зурваст хайгуул хийх эрхийг Засгийн газар мэдэлдээ авч буй нь буруу гэж үзлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж саналаа хэлж байгаа юм. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн бичил уурхайн бизнес буюу гар аргаар алт олборлодог хүмүүсийн үйл ажиллагааны талаар хуулийн нэмэлт өөрчлөлтөд ямар заалт орсон талаар тодруулсан юм. Харин Я.Содбаатар гишүүн хайгуулын лицензийн эрхийг дахин олгодог болохдоо илүү хүнд сурталтай тогтолцоотой болж байна гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Тэрээр мөн Тусгай хамгаалалттай газрын хилийн зурваст хайгуул хийх эрх УИХ-д байдаг, үүнийг Засгийн газар мэдэлдээ авах гээд байгаа нь хайгуулын лицензтэй холбоотой асуудлууд үүснэ гэсэн санал хэллээ.

Дээрх асуултад Уул уурхайн сайд холбогдох хариултыг хэлсэн бөгөөд уг хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад цаашид сайн хэлэлцэж санал бодлоо тусгах боломжтой гэсэн юм.

Хуваалцах