Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Яагаав ээ нөгөө Аглуу, Ононтой хуримладаг...

Ойрын өдрүүдэд СТӨ хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь гэвэл Монголын хошин урлагын Х ТҮЦ Продакшны “Амьдрал чиний төлөө” шоу тоглолт тэнд өдөр бүр үзэгчдийг хуйлруулж буй гэнэ ээ. Бүтэн зуны турш амралт зугаалга, хөдөө гадаа гээд үзвэр үйлчилгээнээс хол байсан үзэгчид маань ёстой л цангасан юм шиг ү

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яагаав ээ нөгөө Аглуу, Ононтой хуримладаг...
Яагаав ээ нөгөө Аглуу, Ононтой хуримладаг.... Зураг: МҮОНРТ

Ойрын өдрүүдэд СТӨ хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь гэвэл Монголын хошин урлагын Х ТҮЦ Продакшны “Амьдрал чиний төлөө” шоу тоглолт тэнд өдөр бүр үзэгчдийг хуйлруулж буй гэнэ ээ. Бүтэн зуны турш амралт зугаалга, хөдөө гадаа гээд үзвэр үйлчилгээнээс хол байсан үзэгчид маань ёстой л цангасан юм шиг үзэж байх нь тэр ээ.

-“Байна уу хошин шог үзэх үү, Яагаав ээ нөгөө Аглуу Ононтой хуримладаг” гэх нэг бүсгүйн яриа СТӨ-ний кассны үүдэнд чихнээ сонстов. Х ТҮЦ продакшны хувьд чадварлаг чансаалаг уран бүтээлийг үзэгчиддээ хүргэхийг зорьдог нь уран бүтээл бүрээс нь үнэртдэг юм. “Амьдрал чиний төлөө” тоглолтыг үзсэн миний хувьд үүнийгээ ёстой л батлах шиг боллоо гэж санагдсан. Мөн дээрээс нь нэгэн цагт жүжигчин Ононгийн “Х ТҮЦ бол урлагт хайртай авьяастай залуусын өдлөөд нисэх үүр нь юмаа” гэж хэлж байсан санаанд орлоо. Нээрээ ард түмний хайртай Ааяа, Дооёо, Баатархүү-с эхлээд Батаа, Төтө, Нарансолонго нар эдний хамтлагаас эхтэй. Тэгвэл тэдэнд дахин нэг үе бэлтгэгдэж буй нь нэгэнтээ илхэн болжээ. Залуус нь ямар сайхан авьяаслаг, жавхаалаг юм гэж дотроо бодсоор гарч ирснээ нуух юун.

photo DSC_4948_zpsf05efc93.jpg

Зарим нэгэн улс нэгэн хошин урлагыг Сонгодог урлаг бус, Хошин шог их үздэг газар сүйрнэ гэж цэцэрхдэг ч үнэндээ тэднээс илүү хөдөлмөрлөж, тэднээс илүү массыг хамарч чадаж байгаа нь үгүй санагдана. Чадаж байгаа юманд арга байхгүй ээ хө.

photo DSC_4837_zps2043d2e9.jpg
photo DSC_4810_zpse4fa830a.jpg
photo DSC_4766_zps7ecbcaed.jpg
photo DSC_4696_zps14bdc3af.jpg
photo DSC_4517_zpsb7c0c1f5.jpg
photo DSC_4379_zpsb8380a82.jpg
photo DSC_4375_zpsb505ffb9.jpg
photo DSC_4279_zps57190f97.jpg
photo DSC_4250_zps6df2d282.jpg
photo DSC_4194_zps356684b5.jpg
Хуваалцах