Яамдыг давхар хариуцахаар боллоо
Засгийн газраас дээрх яамдын сайд нарын нэрсийг өргөн барьсан хэдий ч өнөөдөр уг асуудлыг хэлэлцэх явцад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тав хоногийн завсарлага авсан тул Засгийн газраас ийм шийдвэр гаргаж байгаа юм.
Мэдээллийн алба

Дөнгөж сая Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар дараагийн сайдууд томилогдох хүртэл Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Уул уурхай, эрчим хүчний сайдын үүргийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт тус тус давхар хариуцуулахаар боллоо.