Яамдын албан тушаалтнуудыг саатуулаад байна
АТГ-аас Гадаад харилцааны яам болон Батлан хамгаалах яамны нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан баривчилжээ.
Мэдээллийн алба

АТГ-аас ГХЯ, БХЯамны нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан баривчилжээ.
Одоогоор АТГ-ын зүгээс энэ хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа хэдий ч нэр бүхий хүмүүсийг баривчлан, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлээд байгаа аж.
Баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, баривчлагдсан хүмүүсийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал болон Батлан хамгаалах яамны газрын хоёр дарга н.Батсайхан, н.Жаргалсайхан, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, “Монгол-999” нэгдлийн тэргүүн Л.Ариунболд , УИХ-ын гишүүн асан Б.Батжаргалын хүү зэрэг таван хүн байгаа аж. Тэднийг саяхан шүүхээс ял сонссон генерал Т.Дашдэлэгтэй хамтран “Миг-21” байлдааны онгоцны хөдөлгүүрийг БНАСАУ-д худалдах гэрээ байгуулсан, “Ми-8” нисдэг тэрэг худалдах гэж байсан, Батлан хамгаалах яамны эд хөрөнгийг зувчуулсан хэрэгт давхар буруутгаж байгаа аж.


















