Яамдын мөрийн хөтөлбөрийг дүгнэжээ
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 2014 оны хагас жилийн байдлаар 51.9 хувьтай байгаа ажээ.
Мэдээллийн алба

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 2014 оны хагас жилийн байдлаар 51.9 хувьтай байна.
Хөтөлбөрийн хэрэгжилт Засгийн газрын яам, агентлагуудад хэдэн хувьтай байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргасан байна.
Дээрх жагсаалтад Засгийн газрын ерөнхий чиг үүргийн яамд болох Сангийн яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар орсон бол чиглэлийн яамдаас Зам, тээврийн яамны ажлын биелэлт харьцангуй өндөр хувьтай гарчээ.


















