Яаралтай тусламжийн ээлжит цахим хурал боллоо
Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн 11 дэх удаагийн цахим хурлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн 11 дэх удаагийн цахим хурлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ.
Тус хуралд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхзул, нарын мэргэжилтэнгүүд болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг 15 байгууллагын яаралтай тусламжийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн, эмч ажилчид оролцсон байна.
Түүнчлэн уг хурлаар яаралтай тусламжийн тасгийн 14 хоногийн үйл ажиллагааны мэдээ мэдээлэл, Говьсүмбэр болон Дорноговь аймгуудын яаралтай тусламжийн үйл ажиллагааг танилцуулсан видео болон илтгэл тавигдсан ажээ.


















