Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Яармаг, Нисэхийн 3.2 км урт замын тусгаарлах зурвасыг бүрэн зүлэгжүүлнэ

Нисэхийн замын цэцэрлэгжүүлэлтийн ажлын хэсэг баасан гарагт хуралдаж ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцлээ. Тус замын голын тусгаарлах зурвасыг зүлэгжүүлэх ажил зургаадугаар сараас эхэлсэн

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яармаг, Нисэхийн 3.2 км урт замын тусгаарлах зурвасыг бүрэн зүлэгжүүлнэ
Яармаг, Нисэхийн 3.2 км урт замын тусгаарлах зурвасыг бүрэн зүлэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нисэхийн замын цэцэрлэгжүүлэлтийн ажлын хэсэг баасан гарагт хуралдаж ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцлээ. Тус замын голын тусгаарлах зурвасыг зүлэгжүүлэх ажил зургаадугаар сараас эхэлсэн бөгөөд нийт 7.2 км урт, 7 м өргөн зурвасыг зүлэгжүүлэхээс 4 км урт газрыг зүлэгжүүсэн байна. Үлдсэн хэсгийг гүйцэтгэгч компанитай эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан хөрөнгийг 2016 оны нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ ондоо багтаан Яармаг, Нисэхийн зам дагуух газрыг бүрэн зүлэгжүүлэх, 2016 оны дөрөвдүгээр сараас гоёл чимэглэлийн мод, сөөг тарих, зургаадугаар сараас цэцэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.

Хуваалцах