Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Яармаг, Сонгино орчимд 30-35 хэм хүрч, хүйтэрнэ

Тиймээс нийслэлийн онцгой комиссын дарга болзошгүй эрсдлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах үүрэг даалгаварыг комиссын гишүүдэд өглөө.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яармаг, Сонгино орчимд 30-35 хэм хүрч, хүйтэрнэ
Яармаг, Сонгино орчимд 30-35 хэм хүрч, хүйтэрнэ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр хуралдсан Улсын Онцгой комиссын хуралдааны асуудлаар өнөөдөр Нийслэлийн Онцгой хуралдаан болж цаг агаарын таагүй нөхцлийг хэрхэн даван гарах талаар хэлэлцлээ.

Хойд туйлийн хүйтэн агаар манай нутгийг чиглэн ирж байгаа гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан. Маргаашнаас зарим газраар хур тундас орж цаг агаар хүйтэрч эхэлнэ. Улаанбаатар хотын хувьд хүйтний эрч хамгийн их чангарах үе нь 11 дүгээр сарын 19, 20, 21-ий өдрүүд байх төлөвтэй байна.

11 дүгээр сарын дундуур 30-35 хэм хүрч хүйтэрч байсан тохиолдол сүүлийн 10 жилийн турш тохиолдоогүй. Өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдаагүй үед ингэж хүйтрэх нь хотод нэлээн эрсдэл үүсгэж болзошгүйг албаныхан хэлж байна. Ялангуяа халтиргаа гулгаанаас үүдэж зам тээврийн осол нэмэгдэх магадлал өндөр байна. Өнгөрсөн өвлийн турш нийслэл хотод нийтдээ 13 удаа цас орж байсан бол энэ жилийн хувьд сүүлийн 20 гаруйхан хоногийн хугацаанд 11 удаа их бага хэмжээгээр цас оржээ. Тиймээс нийслэлийн онцгой комиссын дарга болзошгүй эрсдлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах үүрэг даалгаварыг комиссын гишүүдэд өглөө.

Хуваалцах