Ядуурлыг бууруулах сангийн 36 ажилтныг авлигын хэрэгт татав
Балба улсын Албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийг мөрдөх комиссоос тус улсад үйл ажиллагаа явуулдаг Ядуурлыг бууруулах сангийн 36 ажилтныг авлигын хэрэгт татаж тусгай шүүхэд хүргүүлжээ.
Мэдээллийн алба

Балба улсын Албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийг мөрдөх комиссоос тус улсад үйл ажиллагаа явуулдаг Ядуурлыг бууруулах сангийн 36 ажилтныг авлигын хэрэгт татаж тусгай шүүхэд хүргүүлжээ.
Тус сангийн санхүүгийн асуудал хариуцсан захирал, Тамгын газрын захирал, төсөл, хөтөлбөр хариуцсан 31 менежер, 3 нягтлан бодогч, байгаль орчин хариуцсан ажилтан, туслах нягтлан бодогч нар энэ хэрэгт татагдсан байна.
Тэдгээр ажилтан өөр хоорондоо үгсэн хуйвалдаж гурван жилийн хугацаанд төрийн сан хөмрөгөөс нийт 43.5 сая рупий завшжээ. Комиссын зүгээс тэднийг сангийн хөрөнгө завшихын тулд төлбөрийн баримт болон бусад санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгаад байгаа юм.


















