Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ядуурлыг бууруулах сантай холбоотой авлигын хэрэг илэрчээ

БНХАУ-ын Хяналтын байгууллага ядуурлыг бууруулах сангийн төсвийг завшсан гэх албан тушаалтнуудын нэрийг зарласан байна. Хахууль авсан, сангийн хөрөнгийг завшсан, залилан хийсэн зэрэгтэй холбоотой 8 хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Хятадын Коммунист намын Сахилга батын хяналтын газар мэдээлжээ.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ядуурлыг бууруулах сантай холбоотой авлигын хэрэг илэрчээ
Ядуурлыг бууруулах сантай холбоотой авлигын хэрэг илэрчээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Хяналтын байгууллага ядуурлыг бууруулах сангийн төсвийг завшсан гэх албан тушаалтнуудын нэрийг зарласан байна. Хахууль авсан, сангийн хөрөнгийг завшсан, залилан хийсэн зэрэгтэй холбоотой 8 хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Хятадын Коммунист намын Сахилга батын хяналтын газар мэдээлжээ.

Тухайлбал, нэг хэрэгт 2016 онд Уйгарын өөртөө засах орны хотын захиргааны албан тушаалтан ядуурлыг бууруулахад зориулагдах ёстой байсан 273,000 ам.долларыг хувьдаа завшиж, улмаар тэр мөнгөөр мөрийтэй тоглоом тоглож, алдсан байна. Түүний намын гишүүнчлэлийг хасч, албан тушаалаас нь чөлөөлж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд ядууралтай тэмцэх салбарын авлигын асуудалтай идэвхтэй тэмцсэн бөгөөд цаашид энэ чиглэлээр зөрчил гаргасан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно гэж Хятадын Коммунист намын Сахилга батын хяналтын газрын төлөөлөгч хэлжээ.

Хуваалцах