Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ядуурлыг бууруулах сэдэвт хуралдаанд үг хэллээ

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх тухай асуудлыг 2015 оноос хойших хөгжлийн зорилтод тусгах нь" сэдэвт Өндөр хэмжээний бүгд хуралдаан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы дарга Ж.Ю.Аше-гийн санаачилгаар энэ сарын 23-ны өдөр болов.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ядуурлыг бууруулах сэдэвт хуралдаанд үг хэллээ
Ядуурлыг бууруулах сэдэвт хуралдаанд үг хэллээ. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх тухай асуудлыг 2015 оноос хойших хөгжлийн зорилтод тусгах нь" сэдэвт Өндөр хэмжээний бүгд хуралдаан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы дарга Ж.Ю.Аше-гийн санаачилгаар энэ сарын 23-ны өдөр болов.

Мянганы хөгжлийн зорилтын 1 дүгээр зорилт буюу ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт дэлхийн хэмжээнд хангалтгүй байгаад гишүүн орнууд дүгнэлт хийж, тусгайлсан бодлого авч хэрэгжүүлэх нь зүйтэй байгааг үг хэлсэн төлөөлөгчид онцлон тэмдэглэв. Ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах замаар ядуурлыг бууруулах нь хамгийн оновчтой бөгөөд энэ асуудлыг 2015 оноос хойших хөгжлийн зорилтод тусгах нь нэн чухал болохыг үг хэлсэн төлөөлөгчид тэмдэглэсэн.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч өндөр хэмжээний бүгд хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ ядуурал, ажилгүйдлийг бууруулах асуудал нь Монгол Улсын хувьд сүүлийн 20 жил тулгарч байгаа томоохон сорилтын нэг болохыг онцлон дурдаад ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулсан ба "Ажилтай, орлоготой Монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд 150 мянган ажлын байрыг шинээр бий болгосон болон оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий тусгайлсан дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгааг мэдээлжээ. Мөн манай улс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах асуудлыг 2015 оноос хойших хөгжлийн зорилтод тусгуулах талаар бусад улс орнуудтай нягт хамтран ажиллахаа нотлосон байна.

Хуваалцах