Ядуурлыг бууруулах сургалт боллоо
Австралийн Куртины их сургуультай хамтран манай улсын ядуурлыг бууруулах мөн тогтвортой эдийн засгийн хөгжлийг бий болгож чадавхийг дээшлүүлэх сургалт энэ сарын 3-6-ны хооронд Скай плазагийн нэгдүгээр давхарт боллоо.
Мэдээллийн алба

Энэ сургалт нь өнгөрсөн зургаадугаар сард Завхан аймагт болж байсан бол наймдугаар сард Дундговь аймагт болсон юм.
Австралийн Куртины их сургуулийнхан анх 2013 онд манай улстай хамтран ажиллах гэрээ байгуулж байжээ. Тэд одоо болж байгаа сургалтаар Монголын уул уурхайн хөгжлийн асуудлыг хөндөн ярилцсан байна.