Яг одоо: Сурагч охин амиа хорлохыг завдаж байна
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших 11 давхар 57 дугаар байрны дээвэр дээрээс нэгэн эмэгтэй үсэрч амиа хорлох гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэл ирүүлсний дагуу бид
Мэдээллийн алба

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших 11 давхар 57 дугаар байрны дээвэр дээрээс нэгэн эмэгтэй үсэрч амиа хорлох гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэл ирүүлсний дагуу бид Нийслэлийн онцгой байдлын албатай холбогдлоо.
Одоогоор энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг хэвлэл мэдээлэлд өгөхийг ЦЕГ-аас хориглосон байгаа бөгөөд амиа хорлохыг завдаж буй эмэгтэй Ерөнхий боловсролын сургуулийн сурагч ажээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийнхан түүнийг аврахаар ажиллаж байна. Бид энэ талаар дахин мэдээлэх болно.



















