Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Ягаан од” эрдэнийн чулууны дээд үнийг тогтоолоо

Өчигдөр Женев хотноо болсон дуудлага худалдааны үеэр ягаан очир 83 сая ам.долларт хүрч үнэт эрдэнийн чулууны дээд үнийг тогтоолоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ягаан од” эрдэнийн чулууны дээд үнийг тогтоолоо
“Ягаан од” эрдэнийн чулууны дээд үнийг тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Женев хотноо болсон дуудлага худалдааны үеэр ягаан очир 83 сая ам.долларт хүрч үнэт эрдэнийн чулууны дээд үнийг тогтоолоо. 59 каратын “Ягаан од” гэж нэрлэсэн энэхүү чулууг 14 жилийн өмнө Өмнөд Африкаас олборлосон бөгөөд хэмжээгээрээ томд тооцогдох юм байна. Дуудлага худалдааны анхны үнэ 52 сая ам.доллароос эхэлсэн ч хаалтын үнэ 76 сая Швейцарь франк буюу 83 сая ам.долларт хүрчээ. 3 жилийн өмнө “Үзмэн ягаан” нэртэй ийм төрлийн очир эрдэнийн чулуу 46 сая ам.долларт хүрч хамгийн дээд үнийг тогтоож байсан.

Хуваалцах