Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ягаан өнгөтэй зааны тугал

Өмнөд Африкхийн “Kruger” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ягаан өнгөтэй зааны тугал мэндэлжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ягаан өнгөтэй зааны тугал
Ягаан өнгөтэй зааны тугал. Зураг: МҮОНРТ

Өмнөд Африкхийн “Kruger” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ягаан өнгөтэй зааны тугал мэндэлжээ. Түүнийг цэцэрлэгт хүрээлэнгийнхэн “албино” хэмээн нэрлэсэн бөгөөд заанаас ягаан тугал гарах тохиолдол өмнө нь гарч байгаагүй аж.

Хэдийгээр зааны тугал өөр өнгөтэй боловч зааны сүрэг түүнийг огтоос гадуурхахгүй байгаа бөгөөд тугал бусдын адил цөөрмийн дэргэд тоглож байгаа гэнэ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдын ярьж буйгаар тугал аюулгүй орчинд төрж, өсч байгаа нь сайн юм. Учир нь өнөөг хүртэл Өмнөд Африкт хулгайн анчид байсаар байгаа бөгөөд тэдний хараанд нэг л өртсөн бол гарах боломжгүй байдаг аж.

Харин тугал яагаад ягаан өнгөтэй төрснийг тайлбарлаж чадаагүй байгаа гэнэ. Гэхдээ ямартай ч тугалын өнгө түүний амь насанд муугаар нөлөөлөхгүй юм байна.

Хуваалцах