Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Yahoo хүлцэл өчлөө

Энэ сарын 9-ний өдөр “Yahoo”-гийн цахим шуудан түр ажиллагаагүй болсонтой холбогдуулан “Yahoo” корпорацийн захирал Марисса Мэйер албан ёсны “Tumbler” хуудаснаа хэрэглэгчдээсээ уучлал хүссэн зурвасыг бичиж үлдээжээ

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Yahoo хүлцэл өчлөө
Yahoo хүлцэл өчлөө. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 9-ний өдөр “Yahoo”-гийн цахим шуудан түр ажиллагаагүй болсонтой холбогдуулан тус корпорацийн захирал Марисса Мэйер албан ёсны “Tumbler” хуудаснаа хэрэглэгчдээсээ уучлал хүссэн зурвасыг бичиж үлдээжээ. “Манай хэрэглэгчдийн хувьд хэцүүхэн долоо хоног болж өнгөрлөө. Бид асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг хичээсэн боловч урьд өмнө гарч байгаагүй гэмтэл байсан учраас нилээд удаан хугацаанд арга хэмжээ авлаа. Манай хэрэглэгчдийн нэг хувьд энэхүү системийн асуудал үүссэн. Одоогийн байдлаар системийг 99 хувь сэргээж чадсан. Та бүхний ажлыг алдагдуулж хариуцлагагүй ажилласандаа хүлцэл өчье. Бид цаашид улам сайн ажиллах болно” гэжээ.

Түлхүүр үг:yahoo
Хуваалцах