Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ял эдэлж буй иргэдээ эргэж, санал хүсэлтийг нь сонсов

Уламжлал ёсоор Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас энэ сарын 9-10-ны өдрүүдэд тус улсад ял эдэлж буй долоон монгол иргэнээ эргэж, санал хүсэлтийг нь сонсохын хамт уран зохиолын ном, хэвлэл, шаардлагатай зарим хэрэглэл, хүнсний зүйл болон ар гэрээс нь дамжуулсан ойр зуурын хэрэглээний

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ял эдэлж буй иргэдээ эргэж, санал хүсэлтийг нь сонсов
Ял эдэлж буй иргэдээ эргэж, санал хүсэлтийг нь сонсов. Зураг: МҮОНРТ

Уламжлал ёсоор Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас энэ сарын 9-10-ны өдрүүдэд тус улсад ял эдэлж буй долоон монгол иргэнээ эргэж, санал хүсэлтийг нь сонсохын хамт уран зохиолын ном, хэвлэл, шаардлагатай зарим хэрэглэл, хүнсний зүйл болон ар гэрээс нь дамжуулсан ойр зуурын хэрэглээний мөнгө, захидлыг гардуулан өгөв.

Хоригдож буй иргэдийн биеийн байдал хэвийн, сэтгэл санааны хувьд өөдрөг байгаа бөгөөд ар гэрийнхэнтэйгээ захидлаар харилцаж байгаа аж. Тэднээс хувийн журмаар тусгайлан захисан зүйлийг ар гэрийнхэнд нь уламжлав гэж Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.

Хуваалцах