Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт шинэчлэгджээ

Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/4271 дүгээр албан бичгээр дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг тооцож ажиллах үүргийг аймаг, нийслэл, тээвэр дүүрэг, сум дундын прокуроруудад өгч журмыг хүргүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт шинэчлэгджээ
Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт шинэчлэгджээ. Зураг: МҮОНРТ

Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313/316 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ыг Хууль зүйн сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/234, 415 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болгож Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаар тушаалаар “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан байна.

Хуваалцах