Ялалтын баярын жагсаал болно
Өнөөдөр Аугаа Эх орны дайны ялалтын баярын өдөр. Энэ өдөр Москва, Санкт-Петербург, Смоленск, Мурманск, Тула, Новороссийск, Волгоград, Севастополь болон Керчи хотуудад Ялалтын баярын цэргийн жагсаал болно.
Мэдээллийн алба

Өнөөдөр Аугаа Эх орны дайны ялалтын баярын өдөр. Энэ өдөр Москва, Санкт-Петербург, Смоленск, Мурманск, Тула, Новороссийск, Волгоград, Севастополь болон Керчи хотуудад Ялалтын баярын цэргийн жагсаал болно. Москва хотод болох Ялалтын баярын жагсаалд 11 мянган цэргийн албан хаагч, 151 техник, 69 онгоц, нисдэг тэрэг оролцох юм.
Өдгөө Москва хотод Аугаа эх орны дайны 30 мянга орчим ахмад дайчин, 130 мянга орчим баатарлаг ажилчид амьдардаг бөгөөд эдгээрийн хамгийн залуу нь одоо 80 гаруй настан аж. Өнөөдрийн баярын арга хэмжээний аюулгүй байдлыг хангахын тулд 2700 цэрэг, 10 мянга орчим цагдаа ажиллаж байна.


















