Ялалтын баярын жагсаал эхэллээ
Өнөөдөр Аугаа Эх орны дайны ялалтын баярын өдөр тохиолдож байгаатай холбогдуулан Москва, Санкт-Петербург, Смоленск, Мурманск, Тула, Новороссийск, Волгоград, Севастополь болон Керчи хотуудад Ялалтын баярын цэргийн жагсаал яг одоо болж байна.
Мэдээллийн алба

Москва хотод болох Ялалтын баярын жагсаалд 11 мянган цэргийн албан хаагч, 151 техник, 69 онгоц, нисдэг тэрэг оролцож байгаа аж.
Өдгөө Москва хотод Аугаа эх орны дайны 30 мянга орчим ахмад дайчин, 130 мянга орчим баатарлаг ажилчид амьдардаг бөгөөд эдгээрийн хамгийн залуу нь одоо 80 гаруй настан байна. Өнөөдрийн баярын арга хэмжээний аюулгүй байдлыг хангахын тулд 2700 цэрэг, 10 мянга орчим цагдаа ажиллаж байна.