Ялалтын парадад алхах цэргийн албан хаагчдын бэлтгэлтэй танилцав
Парад алхах 75 цэргийн алба хаагчаас Зэвсэгт хүчнээс 63, Хилийн цэргээс 12 цэргийн алба хаагч байгаагийн 45 офицер, 25 ахлагч, 5 нь хугацаат цэргийн алба хаагч юм. Түүнчлэн дээрхи цэргийн алба хаагчдаас 41 нь энхийг дэмжих ажиллагаанд 1-3 удаа оролцож байсан туршлагатай аж.
Мэдээллийн алба

ОХУ-ын Москва хотын Улаанталбайд ялалтын парад алхах бүрэлдэхүүний бэлтгэл ажилтай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нарын албаныхан өнөөдөр танилцлаа. Энэ удаагийн парадад Монголын цэрэг анх удаа оролцох гэж байна.