Ялтанд үзлэг хийх ажиллагаа хангалтгүй байна
Мааньт дахь хорих 415 дугаар анги хоригдлуудын гар утсыг хурааж авдаггүй зөрчлийг прокурорын байгууллагаас илрүүлсэн байна. Тухайн хорих ангийн харуул хамгаалалт болон ялтанд үзлэг хийх ажиллагаа нь хангалтгүй, түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил дутмаг байгаа талаар Улсын ерөнхий прокуро
Мэдээллийн алба

Мааньт дахь хорих 415 дугаар анги хоригдлуудын гар утсыг хурааж авдаггүй зөрчлийг прокурорын байгууллагаас илрүүлсэн байна. Тухайн хорих ангийн харуул хамгаалалт болон ялтанд үзлэг хийх ажиллагаа нь хангалтгүй, түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил дутмаг байгаа талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Отгончимэг хэлж байна.
Хорих 415 дугаар ангид гарсан зөрчлийн тухай мэдээллийг холбогдох албаныхан хэлэлцэн тус хорих ангийн зарим удирдлагуудад хариуцлага тооцжээ.


















