Ялын биелэлт хангалтгүй гарчээ
Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан прокурорууд дүүргийн прокурорын газруудад очиж ажиллан хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг судалжээ. Судалгаагаар ялын биелэлт төдийлөн хангалттай биш гарсан байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан прокурорууд дүүргийн прокурорын газруудад очиж ажиллан хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг судалжээ. Судалгаагаар ялын биелэлт төдийлөн хангалттай биш гарсан байна. Иймд дүүргүүдэд тодорхой ажил зохиолгох, ажил сайжруулах талаар Нийслэлийн прокурорын албан даалгавар гаргаж хүргүүлсэн байна.
Мөн энэ талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд албан бичиг хүргүүлсэн ба ажлын үр дүнг тавдугаар сарын 1-ний дотор дахин дүгнэж үзэхээр шийдвэрлэжээ.


















