Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ямаа аавтай, хонь ээжтэй...

Ирландын Ленстер мужийн Килдэр хотод амьдардаг фермер Пэдди Мюрфигийн хониноос хоёр долоо хоногийн өмнө хонь, ямааны аль альтай нь андуурам эрлийз төл гарсан нь тун ховор тохиолдлуудын нэг болсон байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ямаа аавтай, хонь ээжтэй...
Ямаа аавтай, хонь ээжтэй.... Зураг: МҮОНРТ

Ирландын Ленстер мужийн Килдэр хотод амьдардаг фермер Пэдди Мюрфигийн хониноос хоёр долоо хоногийн өмнө хонь, ямааны аль альтай нь андуурам эрлийз төл гарсан нь тун ховор тохиолдлуудын нэг болсон байна. Эм хонь ямаанаас хээлтсэн учраас ийм төл гарсан гэж үзэж байгаа бөгөөд үе дамжин хонь малласан Мюрфи "Энэ зориудын хээлтүүлэг байгаагүй, өмнө нь хэзээ ч ийм зүйл харж байгаагүй" гэж "Irish Farmers Journal"-ийн сурвалжлагчтай ярилцах үеэрээ хэлжээ. Түүний ярьснаар эрлийз төл эрүүл бойжиж, толгойд нь эвэр ургаж байгаагаас гадна ойролцоо төллөсөн бусад хургануудаас хавьгүй хурдан шаламгай ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах