Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ямаахайн тохойд хорио цээр тогтоожээ

Хонины цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумд нэгдүгээр сарын 11-нд оношлогдсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ямаахайн тохойд хорио цээр тогтоожээ
Ямаахайн тохойд хорио цээр тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Хонины цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумд нэгдүгээр сарын 11-нд оношлогдсон. Иймд өнгөрсөн нэгдүгээр сарын 18-ныг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан сумд, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Дорнод аймгийн Баянтүмэн сум, Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ, Айраг, Сайхандулаан, Төв аймгийн Баяндэлгэр, Баянчандмань зэрэг таван аймгийн 24 суманд бүртгэгдээд байна.

Мөн Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн заагт 02 дугаар сарын 25-ны өдөр цэцэг өвчин оношлогдож Баянзүрх дүүргийн Засаг даргын А/68 дугаар захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага дээндийн амны Ямаахайн тохойн хэсэг газарт 21 хоногийн хорио цээр тогтоожээ.

Цаашид өвчний тархалт нэмэгдэж болзошгүй, хүн, мал амьтан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр нутаг дэвсгэрт дамжин тархах эрсдэлтэй байгаа тул ард иргэдийг малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй бол өвчний шинж тэмдэг илэрсэн нутаг дэвсгэрт зорчихгүй, малын гаралтай түүхий эд, арьс ширийг худалдан борлуулахгүй байхыг Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс болон Мэргэжлийн хяналтын хэлтсээс анхаарууллаа.

Хуваалцах