Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ямааны годрон өвчний шалтгааныг тогтоох ажлын хэсэг байгуулагдлаа

Ямааны годрон өвчний гаралтын шалтгааныг тогтоох, өвчний үүсгэгч ялган өсгөвөр гаргах, тандалт шинжилгээний арга зүй боловсруулах, эрсдэлтэй бүс нутагт тандалт зохион байгуулах талаар Ерөнхий малын эмч орон нутагт ажилласан ажлын хэсэг, УМЭАЦТЛ, МЭХ-ийн судлаачидтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ямааны годрон өвчний шалтгааныг тогтоох ажлын хэсэг байгуулагдлаа
Ямааны годрон өвчний шалтгааныг тогтоох ажлын хэсэг байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Ямааны годрон өвчний гаралтын шалтгааныг тогтоох, өвчний үүсгэгч ялган өсгөвөр гаргах, тандалт шинжилгээний арга зүй боловсруулах, эрсдэлтэй бүс нутагт тандалт зохион байгуулах талаар Ерөнхий малын эмч орон нутагт ажилласан ажлын хэсэг, УМЭАЦТЛ, МЭХ-ийн судлаачидтай зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтаар МЭЕГ, УМЭАЦТЛ, МЭХ, МЭС, МЭЭСБУЛ, Биокомбинат ТӨХХК байгууллагуудын хамтарсан өвчний үүсгэгчийн өсгөвөр гарган авах, тандалт шинжилгээний арга зүй боловсруулах болон эрсдэлтэй бүс нутагт эмнэл зүй, ийлдсийн тандалт ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүдийг байгуулан ажиллахаар боллоо гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах