Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Ямааны махны үнэ 10.5 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 10-р сарын 30-ны өдрийн байдлаар махны үнэ буурсан үзүүлэлттэй гарчээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ямааны махны үнэ 10.5 хувиар буурчээ
Ямааны махны үнэ 10.5 хувиар буурчээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 10 сарын 30-ны байдлаар махны үнэ буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 10.4 хувь, үхрийн ястай махны үнэ 8.6 хувь, үхрийн цул махны үнэ 5.0 хувь, адууны махны үнэ 2.1 хувь, ямааны махны үнэ 10.5 хувиар буурсан байна.

Харин мөн үеийн өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 1.8 хувь, үхрийн ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, ямааны махны үнэ 2.2 хувиар буурч, адууны махны үнэ өөрчлөлтгүй гарсан байна.

Түлхүүр үг:Ямааны махны үнэ 10.5 хувиар буурчээ
Хуваалцах