Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ямар ч нөхцөлд ашиглах зориулалттай ухаалаг гар утас “Doodgee S90”

Шинэ загварын ухаалаг гар утсыг худалдаж авна гэдэг орчин цагийн энгийн нэгэн үйлдэл. Гэхдээ ухаалаг гар утас бүр эмзэг учир эвдрэл гэмтэл авахдаа амархан байдаг тул хэрэглэгчид өөрсдийн байгаа орчин, ажиллаж байгаа нөхцөлдөө тохируулан нимгэн, зузаан, хямд үнэтэй хувилбартайг нь сонгож авдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ямар ч нөхцөлд ашиглах зориулалттай ухаалаг гар утас “Doodgee S90”
Ямар ч нөхцөлд ашиглах зориулалттай ухаалаг гар утас “Doodgee S90”. Зураг: МҮОНРТ

Шинэ загварын ухаалаг гар утсыг худалдаж авна гэдэг орчин цагийн энгийн нэгэн үйлдэл. Гэхдээ ухаалаг гар утас бүр эмзэг учир эвдрэл гэмтэл авахдаа амархан байдаг тул хэрэглэгчид өөрсдийн байгаа орчин, ажиллаж байгаа нөхцөлдөө тохируулан нимгэн, зузаан, хямд үнэтэй хувилбартайг нь сонгож авдаг. Харин ямар ч нөхцөлд ашиглах зориулалтын шинэ загварын гар утсыг энэ асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор бүтээн танилцуулсан байна. Үүнийг “Doogee s90” /Доожии/ гэж нэрлэжээ.

Хятадын “Doogee” компани энгийн хэрэглээний бус өвөрмөц нэгэн загвартай ухаалаг гар утас бүтээн, тэр бүү хэл төрөл бүрийн аргаар туршилт хийж харуулан танилцуулсан байна. “S90” ухаалаг гар утас зөвхөн харилцаа холбооны хэрэгслүүр гэдэг бодол одоо бараг үгүй болж байна. Яагаад гэвэл энэ гар утас мэргэжлийн фото камер, видео тоглоомын консол, радио долгион хүлээн авагч гээд өөр бусад зориулалтаар ашиглагдах боломжтой байдлаар хийгдсэн. Мөн ус, чийг, тоос шороо, доргилтоос хамгаалсан “IP68/IP69K” стандартын хамгаалалтын гэртэй болж өгчээ. Түүнчлэн тэсрэлтэд тэсвэртэй хэмээн онцолсон. Үүнээс гадна усан дотор 2 долоо хоног байлгасан ч ажилладаг, агаарын хэм хасах 30-аас нэмэх 80 градус байсан ч ажиллах боломжтой юм байна. 300 гр жинтэй, 2246 харьцах нь 1080 пиксел зөвшөөрөлтэй 6,18 инч хэмжээтэй “Gorilla Glass 4” стандартын шилэн хамгаалалттай дэлгэцтэй. Snapdragon 660 процессортой эн дүйцэхүйц MediaTek Helio 60 үзүүлэлттэй 8 цөмт процессорын чиптэй.

Шуурхай санах ойн багтаамж нь 6 гб бол санах ойн багтаамж нь 128 гб юм байна. Үндсэн камер нь Самсунгбрендийн 16 мп бол нүүрэн талын камер нь 8 мп-тэй. Энэхүү камераараа 90 хэмийн үзэгдэх орчны зураглалыг авах чадалтай юм. Хурууны хээ мэдрэгчтэй, NFC модультай, утасгүйгээр цэнэглэгч системтэй, 2 сим карт оролттой, Андройд 8,1 үйлдлийн системийн дэмжлэгтэйгээр ажилладаг. Зах зээлд 299 ам.доллараас эхэлж худалдаалагдах юм байна. Батарей нь л гэхэд 5,050 ампер цаг бол үүнийгээ 10000 хүртэл өсгөх боломжтой хэмээн мэдээлжээ.

Хуваалцах