Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Яндангаа улиралд 1-2 удаа хөөлж хэвшээрэй

Хэрэв яндан элэгдэж, нимгэрэн ан цав гарч цоорсон тохиолдолд битүүлж шавардах эсвэл солих шаардлагатай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яндангаа улиралд 1-2 удаа хөөлж хэвшээрэй
Яндангаа улиралд 1-2 удаа хөөлж хэвшээрэй. Зураг: МҮОНРТ

Галлахын өмнө яндангаа буулгаж үзүүр хэсэгтээ арзгар тросстой урт саваагаар хөө, тортгийг цэвэрлэнэ.

Цэвэрлэсний дараа яндангийн нэг үзүүрт битүү уут углаж зөөлөн түншиж хөө, тортгийг хийнэ.

Дээрх үйлдлийг 2-3 удаа давтана.

Анхаарах зүйлс:

Яндан хөөлөх явцад гэмтэл үүсч ан цав гарахаас сэргийлээрэй.

Хэрэв яндан элэгдэж, нимгэрэн ан цав гарч цоорсон тохиолдолд битүүлж шавардах, эсвэл солих шаардлагатай гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах