Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Янзага” жигнэмэгээс тамхины иш гарчээ

Учир нь өмнө талхнаас дэнгийн эрвээхэй, хиамнаас соёо гарлаа гэж шуугиж байсан бол өнөөдөр тамхины иш жигнэмэгээс гарсан нь тухайн үйлдвэр дэхь хяналт шалгалт ямархан түвшинд ажилладагийг ил болгож өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Янзага” жигнэмэгээс тамхины иш гарчээ
“Янзага” жигнэмэгээс тамхины иш гарчээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед хүнсний аюулгүй байдалд ноцтой нөхцөл байдлууд үе үе гараад байх боллоо. Хүнсний чанарт тавигдах хяналт шалгалт сүүлийн үед бүх шатандаа сул байгааг хэн хүнгүй ярих болсон энэ үед нэгэн ноцтой зөрчил “Талх чихэр” компанид гарчээ.

Тус компани олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хийдэг манай ууган үйлдвэрүүдийн нэг юм. Гэтэл “Талх чихэр” компанийн түүхэнд байгаагүй хачирхалтай гэмээр ноцтой зөрчил хүнсний бүтээгдэхүүнээс нь илэрээд байна.

Хүүхэд багачуудын амтархан идэх дуртай “Янзага” жигнэмэгнээс тамхины иш илэрсэн нь мэргэжлийн хяналтынхныг төдийгүй олон нийтийг маш ихээр гайхахад хүргэлээ.

Учир нь өмнө талхнаас дэнгийн эрвээхэй, хиамнаас соёо гарлаа гэж шуугиж байсан бол өнөөдөр тамхины иш жигнэмэгээс гарсан нь тухайн үйлдвэр дэхь хяналт шалгалт ямархан түвшинд ажилладагийг ил болгож өглөө.

Компанийн удирдлагууд, хүүхдэдээ “янзага” жигнэмэг авч өгсөн эцэг, эхийн өмнө буруугаа хүлээн зөвшөөрч “Яах аргагүй манай компанийн буруу юм байна. Манай түүхий эдийн буюу элсэн чихрийн тасагт ажилладаг хүмүүс тамхи татдаг байжээ. Бид арга хэмжээ авсан. Цалингийн 20 хувиар торгосон” хэмээн мэдэгдэж, хүлцэл эрсэн байна.

Түлхүүр үг:"Янзага" жигнэмэгээс тамхины иш гарчээТалх чихэр компани янзага жигнэмэг тамхи
Хуваалцах