Япон аав, Монгол ээжтэй Сэнхо Жонидан зиндаанд түрүүллээ
Улаанбаатар хотод төрсөн ч одоо Чиба мужийн Ичихара хотод амьдардаг аж.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Жонидан зиндааны түрүү бөхөөр Миягино дэвжээний Сэнхо тодорлоо. Тэрбээр энэ удаа долоон даваа авсан юм.
Япон аав, Монгол ээжтэй залуу өдгөө 18 настай бөгөөд өндөр нь 187, жин нь 127 кг гэнэ.
Улаанбаатар хотод төрсөн ч одоо Чиба мужийн Ичихара хотод амьдардаг аж.
Түүнчлэн 2019 оны тавдугаар сараас их аварга Хакүхо М.Даваажаргалд шавь орж, бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Сонирхуулахад, аав нь бейсбол тоглодог байжээ.
Хуваалцах


















