Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Япон, АНУ, Австрали болон Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нар уулзана

Ирэх 10 дугаар сарын эхээр Энэтхэг, АНУ, Австрали болон Японы гадаад хэргийн сайд нар Токио хотод уулзалт хийх талаар NHK мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон, АНУ, Австрали болон Энэтхэгийн  Гадаад хэргийн сайд нар уулзана
Япон, АНУ, Австрали болон Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нар уулзана. Зураг: МҮОНРТ

Ирэх 10 дугаар сарын эхээр Энэтхэг, АНУ, Австрали болон Японы гадаад хэргийн сайд нар Токио хотод уулзалт хийх талаар NHK мэдээллээ. Дээрх 4 улсын гадаад хэргийн сайд өнгөрсөн жилийн 9 дүгээр сард Нью-Йорк хотод уулзаж байсан юм.

10 дугаар сард болох уулзалтаар албаныхан Хятад улс усан флотын ажиллагаагаа идэвхжүүлж байгаа асуудал болон Энэтхэг-Номхон далайн бүсэд хуульд тулгуурласан чөлөөт, нээлттэй харилцааг бий болгох хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр тухай ярилцах юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга МайкПомпео энэхүү уулзалтад оролцохоор Япон улсад айлчлал хийх үедээ шинэ Ерөнхий сайд Суга Ёшихидэтэй уулзалт хийнэ.

Суга Ёшихидэ Японы засгийн газрын тэргүүнээр сонгогдсоноос хойш анх удаагаа гаднын орны төрийн өндөр албан тушаалтанг хүлээн авч уулзах нь.

Хуваалцах