Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон, АНУ, Энэтхэгийн тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт болж байна

Энэ өдрүүдэд Япон, АНУ, Энэтхэг гурван улс Энэтхэгийн далайд тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт болж байна. Ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон, АНУ, Энэтхэгийн тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт болж байна
Япон, АНУ, Энэтхэгийн тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт болж байна. Зураг: МҮОНРТ

Энэ өдрүүдэд Япон, АНУ, Энэтхэг гурван улс Энэтхэгийн далайд тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт болж байна. Ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх энэ сургуулилтанд гурван орны тэнгисийн цэргийн 10 хөлөг онгоц оролцож байгаа юм.

Үүнээс гадна АНУ-ын нисдэг тэрэг тээвэрлэгч хөлөг онгоц, Японы өөрийгөө хамгаалах тэнгисийн хүчний байлдааны хөлөг онгоц болон Энэтхэгийн байлдааны хөлөг онгоц тус сургуулилтанд оролцож байна. АНУ, Энэтхэг жил бүр тэнгисийн цэргийн сургуулилт хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай. Харин Япон энэ сургуулилтанд 2007 оноос хойш анх удаа оролцож байгаа юм. Зарим ажиглагчид Хятад улс Энэтхэгийн далай, Өмнөд Хятадын тэнгист эрчимтэй үйл ажиллагаа явуулах болсноос үүдэлтэйгээр гурван улс энэ сургуулилтыг зохион байгуулж байна хэмээн тайлбарлаж байна.

Харин оролцогч талууд сургуулилтын зорилгыг Номхон болон Энэтхэгийн далайд энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хэмээн тодорхойлжээ.

Хуваалцах