Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ЯПОН: АНУ-ын пуужингаас хамгаалах системээс татгалзлаа

Япон улс БНАСАУ-аас ирж болзошгүй пуужингийн довтолгооноос хамгаалах зориулалтаар газар нутагтаа байршуулахаар төлөвлөж байсан АНУ-ын Эйжис Эйшор агаарын хамгаалах системээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЯПОН: АНУ-ын пуужингаас хамгаалах системээс татгалзлаа
ЯПОН: АНУ-ын пуужингаас хамгаалах системээс татгалзлаа. Зураг: МҮОНРТ

Япон улс БНАСАУ-аас ирж болзошгүй пуужингийн довтолгооноос хамгаалах зориулалтаар газар нутагтаа байршуулахаар төлөвлөж байсан АНУ-ынЭйжисЭйшор агаарын хамгаалах системээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ.

Японы засгийн газар уг системийг орон нутгийн иргэдэд аюулгүй байдлаар өөрчлөн суурилуулахад зардал их гарахаас гадна техникийн асуудалтай холбоотой гэж төслийг бүрэн зогсоож байгаа шалтгаанаа тайлбарлаж байна.

Эргэн сануулахад, Японы засгийн газар батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх үүднээс Америкийн зэвсэг үйлдвэрлэлийн ЛокхийдМартин компаниас ЭйжисЭйшор систем хоёр нэгжийг суурилуулахаар 2017 онд шийдвэрлэж, уг зэвсгийг 2,1 тэрбум доллараар авахаар АНУ-тай 2019онд гэрээ байгуулж байсан. 2025 оны 4 дүгээр сараас системийн нэгийг Японы Ямагучи мужид, нөгөөг нь Акита мужийн нутагт байрлуулж, газар нутгаа бүхэлд нь пуужингийн довтолгооноос хамгаалахаар төлөвлөж байсан юм.

Гэрээр байгуулснаас хойш өнөөг хүртэл уг төсөлд 1,7 тэрбум доллар зарцуулжээ. Тухайлбал нэг системийг суурилуулах газрыг дахин сонгох болсноор зардал нь огцом өсөж, хоёр системийг 30жилийн хугацаанд ажиллуулах зардал нь 4,1 тэрбум долларт хүрэхээр тооцоо гарчээ. ЭйжисЭйшор системийн хувьд агаарын довтолгооны холын зайн пуужингаас хамгаалах зориулалттай, газарт суурьтай юм байна.

Стратегийн зэвсэг нийлүүлэх, худалдан авах энэ төслийг хэрэгжүүлэхэд хэд хэдэн бэрхшээл тулгарч байгаа. Тухайлбал газар сонгох, орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудал. нөгөө талд АНУ-ын нутаг дэвсгэр болох Гуам, Хавай арлуудыг давхар хамгаалах үүрэг хүлээх болсон нь Японы үндсэн хуульд заасан өөрийгөө хамгаалах зарчмыг зөрчих нөхцөл бүрдэх юм байна.

АбэШинзогийн засгийн газар одоо холбоотон АНУ-тай харилцаагаа муутгахгүйн тулд систем авах шийдвэрээсээ ухарснаа эвтэйхэн тайлбарлах, мөн пуужингаас хамгаалах хөтөлбөрөө эргэн харах шаардлага тулгарч магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Мөн Японы сөрөг хүчнийхэн Умард Солонгосоос ирж болзошгүй аюулын эсрэг батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлогынхоо эсрэг шийдвэр гаргалаа гэж Абэгийн засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. АНУ нь ЭйжисЭйшор системээ одоогоор Румын, Польш гэсэн хоёр улсад байршуулсан, Японд суурилуулснаар Ази Номхон далайн бүс нутаг дахь ашиг сонирхлоо пуужингийн довтолгооноос хамгаалахад чухал түлхэц болно гэж шинжээчид үздэг юм байна.

Хуваалцах