Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон, БНХАУ, БНСУ-ын сайд нар уулзана

Япон, БНХАУ, БНСУ-ын гадаад хэргийн дэд сайд нар ирэх долоо хоногт Сөүл хотноо уулзахаар боллоо. Тэд энэ уулзалтаар жил бүр зохион байгуулагддаг гурван талын дээд хэмжээний уулзалтыг энэ жил зохион байгуулах эсэх, түүний бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар хэлэлцэх аж. Сүүлийн үед дээрх 3 улсын харил

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон, БНХАУ, БНСУ-ын сайд нар уулзана
Япон, БНХАУ, БНСУ-ын сайд нар уулзана. Зураг: МҮОНРТ

Япон, БНХАУ, БНСУ-ын гадаад хэргийн дэд сайд нар ирэх долоо хоногт Сөүл хотноо уулзахаар боллоо.

Уулзалтаар жил бүр зохион байгуулагддаг гурван талын дээд хэмжээний уулзалтыг энэ жил зохион байгуулах эсэх, түүний бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар хэлэлцэх аж. Сүүлийн үед дээрх 3 улсын харилцаа түүхийн болон газар нутгийн маргаантай асуудлаас үүдэн хөндийрөөд байгаа юм. Тиймээс гадаад хэргийн дэд сайд нар ийнхүү урьдчилж уулзахаар болсон байна.

Хэрвээ талууд шийдэлд хүрвэл гурван талт дээд хэмжээний уулзалт энэ оны сүүлээр болж магадгүй гэнэ. Ирэх Пүрэв гарагт болох уулзалтанд Япон улсын гадаад хэргийн дэд сайд Шинсүкэ Сүгияма, БНХАУ-ын гадаад хэргийн дэд сайд Лю Чжэньминь, БНСУ-ын гадаад хэргийн дэд сайд Ли Кион Су нар оролцох юм. Япон улсын засгийн газар уулзалтын үеэр дэд сайд нарын хооронд тусгаарчилсан уулзалт болно гэж найдаж байна.

Хуваалцах