Япон, БНХАУ эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ
Японы ерөнхий сайд Шинзо Абэ БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ины 2015 оноос, анх удаа, Японы нийслэл Токио хотноо 3 талт дээд хэмжээний уулзалт зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Японы ерөнхий сайд ШинзоАбэ БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян Өмнөд Солонгосын ерөнхийлөгч МунЖэИны 2015 оноос, анх удаа, Японы нийслэл Токио хотноо 3 талт дээд хэмжээний уулзалт зохион байгууллаа.
3 талт хэлэлцээнээс гадна өчигдөр Японы ерөнхий сайд АбеШинзо Хятадын төрийн зөвлөлийн сайд Ли Кэцян нар 2 талт хэлэлцээ хийсэн юм. Энэ удаагийн хэлэлцээгээр талууд эдийн засгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр тохиролцсон байна. Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан байна. Тухайлбал, Хятад улс Японы хөрөнгө оруулагчдад 30 гаруй тэрбум америк долларын квот бий болгохоор тохиролцсон байна. Ингэснээр эх газрын Хятад дахь юаны санхүүгийн бүтээгдэхүүнийг худалдан авахад илүү хялбар нээлттэй болох юм. Мөн талууд санхүүгийн хямралын үеэр харилцан бие биедээ тусламж үзүүлэх валютын своп хэлцлийг сэргээх тухай яриа хэлэлцээг хурдасгахаар шийдвэрлэсэн байна.
Энэ тухай гэрээ 5 жилийн өмнө буюу 2013 онд дууссан юм байна. Бас нэг санхүүгийн хувьд талууд нягт хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр тохиролцсон асуудал бол 2 улс Хятадын мөнгөн тэмдэгтээр санхүүгийн гүйлгээ хийх боломжтой анхны банкийг Япон улсад байгуулахаар тохиролцсон байна.
Хятадын мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийдэг банк Япон улсад байгуулагдсанаар, Японы компаниуд Хятад руу мөнгө шилжүүлэх илүү боломжтой болох болно. Энэ жил бол Хятад Японы энх тайвны гэрээ байгуулсан 40 жилийн ой, тохиож байгаа энэ цаг үед хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлж Хятад Японы харилцааг энх тайван найрамдлын хамтын ажиллагааны замаар урт хугацаанд ахиулах хэрэгтэй гэдгийг талууд онцолсон байна.


















