Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Япон “Дотооддоо аялцгаая” аяныг түр хугацаанд зогсооно

Японы улсын засгийн газар “дотооддоо аялцгаая” кампанит ажлыг энэ сарын 28-аас 1 дүгээр сарын 11-ний хооронд түр зогсоохоор шийдвэрлэжээ.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон “Дотооддоо аялцгаая” аяныг түр хугацаанд зогсооно
Япон “Дотооддоо аялцгаая” аяныг түр хугацаанд зогсооно. Зураг: МҮОНРТ

Японы улсын засгийн газар “дотооддоо аялцгаая” кампанит ажлыг энэ сарын 28-аас 1 дүгээр сарын 11-ний хооронд түр зогсоохоор шийдвэрлэжээ.

Энэ нь шинэ оныг угтсан баярын өдрүүдэд коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилготой юм байна. Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварт тохиолдол нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын ачаалалыг нэмэгдүүлжээ.

Иймээс засгийн газар халдварын тархалтыг хязгаарлах, эмнэлэгийн ачааллыг бууруулахын тулд иргэдийн зорчих хөдөлгөөнийг сааруулахад чиглэсэн бодлого барих аж.

Хуваалцах