Япон эмэгтэй нөхрөө цайны аягаар цохиж хөнөөжээ
Японд 61 настай нэгэн эмэгтэй өөрийн 70 настай эр нөхрөө өөр бүсгүйтэй явалдсанд бухимдан цайны аягаар нам цохижээ. Тэрээр Иокохамагийн их сургуулийн профессор нөхрөө өөрийнх нь уудаг цайны аягаар 10 гаруй удаа цохисон байна. Түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй нас баржээ. Үүний дараа
Мэдээллийн алба

Японд 61 настай нэгэн эмэгтэй өөрийн 70 настай эр нөхрөө өөр бүсгүйтэй явалдсанд бухимдан цайны аягаар нам цохижээ. Тэрээр Иокохамагийн их сургуулийн профессор нөхрөө өөрийнх нь уудаг цайны аягаар 10 гаруй удаа цохисон байна. Түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй нас баржээ. Үүний дараа эмэгтэйг баривчилсан байна. Тэрээр “тэр өөр эмэгтэйтэй явалдсан. Би түүнийг үзэн ядаж байна” гэжээ.


















