Япон эр Нара хотын бугануудад зориулж хэрэглээний уут бүтээжээ
Японы эртний Нара хот давжаа биетэй буга, согогоороо алдартай. Энэ хотын паркад хаа саагүй харагдах бугануудыг "ариун амьтан" гэж хамгаалж иржээ.
Мэдээллийн алба

Японы эртний Нара хот давжаа биетэй буга, согогоороо алдартай. Энэ хотын паркад хаа саагүй харагдах бугануудыг "ариун амьтан" гэж хамгаалж иржээ. Гэвч 2019 онд Нара хотын паркад үхсэн 9 буганы ходоодноос гялгар уут их хэмжээгээр гарч ирсэн байна.
Гялгар уутны хаягдал буганы үхлийн шалтгаан болсон талаар сонссон орон нутгийн бизнес эрхлэгч Хидетоши Мацукава бугад ээлтэй цаасан уут бүтээх төслийг эхлүүлжээ.
Тэрээр Нара хотын цаас үйлдвэрлэгч компанитай хамтран шинэ төрлийн эко уутыг бүтээгээд байна. Энэхүү уутыг хийхэд ашигласан цаасыг будааны хивэг болон сүүний картоноос гарган авчээ. Буганууд дээрх уутны хаягдлыг идсэн ч тэдний биеэнд сөрөг нөлөөг үзүүлэхгүй юм. Нара хотын паркад 1000 буга гөрөөс амьдардаг байна.

































