Япон, Франц улс атомын энергийн салбарт хамтран ажиллана
Япон, Франц улс атомын энергийн салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцсоныг энд тэмдэглэсэн байна.
Мэдээллийн алба

Япон, Франц улс атомын энергийн салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцсоныг энд тэмдэглэсэн байна. Япон, Францын төр засгийн тэргүүнүүд уулзалт хэлэлцээнийхээ дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдлээ. Мөн Шинзо Абэ Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзах үеэрээ дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн өргөн хүрээтэй хамтарсан цэргийн сургуулилтад Япон улс оролцох хүсэлтэй байгааг илэрхийлсэн юм.
Энэхүү сургуулилтад АНУ, Их Британи, Франц улс оролцох бөгөөд Номхон далайн баруун хэсгийн Марианы арлуудын орчимд ирэх тавдугаар сарын эхээр болох ёстой юм.


















