Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон, Францын төр засгийн тэргүүн нарын уулзалт боллоо

Ирэх 6 р сард Осака хотноо болох Их хорийн дээд хэмжээний уулзалтаар чөлөөт худалдаа болон бусад асуудлыг хэлэлцэхэд Франц Япон улсууд хамтран ажиллах юм байна. Ийм тохиролцоонд өчигдөр парис хотноо болсон Франсуа Олланд, Шинзо Абэ нарын уулзалтын үеэр хүрсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон, Францын төр засгийн тэргүүн нарын уулзалт боллоо
Япон, Францын төр засгийн тэргүүн нарын уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Ирэх 6 р сард Осака хотноо болох Их хорийн дээд хэмжээний уулзалтаар чөлөөт худалдаа болон бусад асуудлыг хэлэлцэхэд Франц Япон улсууд хамтран ажиллах юм байна. Ийм тохиролцоонд өчигдөр парис хотноо болсон ФрансуаОлланд, ШинзоАбэ нарын уулзалтын үеэр хүрсэн байна.

Японы Ерөнхий сайд ШинзоАбэ Европ, Хойд Америкийн орнуудад хийх айлчлалаа Францаас эхэлсэн юм. Елисейн ордонд болсон 2 орны төр засгийн тэргүүн нарын уулзалтаар мөн олон улсын терроризмтой хийх тэмцлийн тухай хөндөж ярилцсан байна. 2 удирдагч Шри ланкад олон зуун хүний амь насанд хүрсэн цуврал халдлага гарсныг эрс зэмлэн буруушааж байгаагаа илэрхийлэхийн хамтаар бусад улс орнуудтай ч терроризмын эсрэг тэмцэхэд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ Францын төрийн тэргүүн Япон улстай үйл ажиллагааны 5 жилийн төлөвлөгөө боловсруулж, үйлдвэрлэлийн харилцаагаа бэхжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн 2 тал аж үйлдвэрлэл, инноваци, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Энэтхэг Номхон далайн бүс нутгийн түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн ажиллахаа илэрхийлсэн байна.

Хуваалцах