Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ЯПОН: Гадаадын иргэд 100 мянган иенийг авах боломжтой

Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор Японы засгийн газраас иргэн бүрт 100 мянган иенийг бэлнээр нэг удаа олгох шийдвэрийг гаргаад байгаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЯПОН: Гадаадын иргэд 100 мянган иенийг авах боломжтой
ЯПОН: Гадаадын иргэд 100 мянган иенийг авах боломжтой. Зураг: МҮОНРТ

Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор Японы засгийн газраас иргэн бүрт 100 мянган иенийг бэлнээр нэг удаа олгох шийдвэрийг гаргаад байгаа. Энэхүү бэлэн мөнгө тараах хөтөлбөрт Японд ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд ч хамрагдах боломжтой юм байна.

Гэхдээ Японд оршин суух бүртгэлд албан ёсоор хамрагдаж, бүртгүүлсэн мөн гурван сараас дээш хугацаагаар оршин суух албан ёсны эрхтэй гадаадын иргэд дээрх мөнгийг авах хүсэлт гаргах боломжтой юм.

Хуваалцах