Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ЯПОН: Хил нээгдсэнээс хойш нэг сарын дотор 1500 жуулчин иржээ

Японы цагаачлалын албаны агентлагийн мэдээлснээр, 6-р сарын 10-нд тус улс хилээ нээснээс хойш нэг сарын хугацаанд ердөө 1500 орчим гадаадын жуулчин зорин ирсэн гэж мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЯПОН: Хил нээгдсэнээс хойш нэг сарын дотор 1500 жуулчин иржээ
ЯПОН: Хил нээгдсэнээс хойш нэг сарын дотор 1500 жуулчин иржээ. Зураг: МҮОНРТ

Японы цагаачлалын албаны агентлагийн мэдээлснээр, 6-р сарын 10-нд тус улс хилээ нээснээс хойш нэг сарын хугацаанд ердөө 1500 орчим гадаадын жуулчин зорин ирсэн гэж мэдэгдлээ. Япон улс цар тахлын улмаас хоёр жил гаруй хугацаанд гадаад аялал жуулчлалын үйл ажиллагааг зогсоосны дараа өнгөрсөн сард 98 улсын жуулчдад хилээ дахин нээсэн.

Японы цагаачлалын албаны агентлагийн мэдээлснээр 7 дугаар сарын 10 хүртэлх нэг сарын хугацаанд нийт 484 мянга орчим хүн тус улсад нэвтэрсэн байна.

Тэдний 60 хувь нь Япон улсын иргэд бөгөөд хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн дийлэнх нь ажил хэргийн шугамаар ирсэн бизнес эрхлэгчид болон тус улсад сурдаг оюутнууд байжээ.

Хуваалцах