Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон худалдааны татвараа нэмэгдүүлэхээр болов

Японы ерөнхий сайд Шинзо Абэ одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө худалдааны татвараа нэмэгдүүлэхээр шийдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон худалдааны татвараа нэмэгдүүлэхээр болов
Япон худалдааны татвараа нэмэгдүүлэхээр болов. Зураг: МҮОНРТ

Японы ерөнхий сайд Шинзо Абэодоогийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө худалдааны татвараа нэмэгдүүлэхээр шийдсэн байна. Сая шинээр байгуулагдсан дээд танхимын бүрэн эрх ирэх Аравдугаар сард хэрэгжиж эхлэх юм. Түүнээс өмнө энэ шийдвэрээ хэрэгжүүлэхээр зэхэж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тус улс дахь татварын хэмжээ одоогийн байдлаар 5 хувь бөгөөд үүнийг нэмэгдүүлж, 2014 оны 4-р сард 8 хувь, цаашлаад 2015 оны 10 сард 10 хувь хүртэл өсгөх төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Энэ нь тус улс дефляциас гарах, эдийн засгаа сэргээхэд чиглэгдсэн бодлогынх нь нэг хэсэг бөгөөд тэрээр эдийн засгийн шинжээчдээс энэ тухай асуудлаар зөвлөгөө авсан байна. Тэдний зөвлөснөөр худалдааны татварыг жилд 1 хувиар өсгөх эсвэл 2-оос 3 жилээр хойшлуулах хэрэгтэй гэжээ. Харин тус улсын сангийн сайд Таро Асо татварыг төлөвлөгөөний дагуу өсгөх хүсэлтэй байгаа бөгөөд Япон улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хүндлэх хэрэгтэй гэсэн байна.

Түлхүүр үг:shinzo
Хуваалцах