Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулахын тулд 19 тэрбум ам.долларын сан байгуулна

Японы засгийн газар 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтаа тэг түвшинд хүргэн бууруулахын тулд 19 тэрбум америк долларын хөрөнгөтэй тусгай сан байгуулахаа зарлалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулахын тулд 19 тэрбум ам.долларын сан байгуулна
Япон хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулахын тулд 19 тэрбум ам.долларын сан байгуулна. Зураг: МҮОНРТ

Японы засгийн газар 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтаа тэг түвшинд хүргэн бууруулахын тулд 19 тэрбум америк долларын хөрөнгөтэй тусгай сан байгуулахаа зарлалаа. Японы ерөнхий сайд Ёшихидэ Суга өчигдөр хэвлэлийн бага хурал зарлахдаа энэ тухай мэдэгджээ. Хоёр их наяд иен буюу 19 тэрбум долларын хөрөнгөтэй уг сан байгаль орчныг цэвэр байлгахын төлөө санаачилгатай ажилласан компаниудыг ойрын 10 жилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна.

Мөн Японы засгийн газар хүлэмжийн хий бага ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэрийг их хэмжээгээр үйлдвэрлэх технологи хөгжүүлэлтийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй улс болох зорилтоо хангахын тулд Япон улс бензин хөдөлгүүртэй автомашиныг бүрэн халж, цахилгаан автомашиныг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Хуваалцах