Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон, Хятад, Өмнөд Солонгосын худалдааны сайд нар уулзав

Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд анх удаа Япон, Хятад, Өмнөд Солонгосын худалдааны сайд нар уулзах гэж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр уг уулзалтыг дараа

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон, Хятад, Өмнөд Солонгосын худалдааны сайд нар уулзав
Япон, Хятад, Өмнөд Солонгосын худалдааны сайд нар уулзав. Зураг: МҮОНРТ

Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд анх удаа Япон, Хятад, Өмнөд Солонгосын худалдааны сайд нар уулзах гэж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр уг уулзалтыг ирэх долоо хоногийн баасан гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Зүүн өмнөд Азийн хөрш гурван орны худалдааны сайд нар 2002-2012 оныг хүртэлх хугацаанд нийт 9 удаа гурван талт хамтарсан уулзалт зохион байгуулж байжээ. Гэвч Сэнкаку арал болон Дорнод Хятадын тэнгисийг тойрсон газар нутгийн маргаанаас үүдэн Япон, Хятадын харилцаа хүйтэрснээс хоёр талын энэ уулзалт тасраад байсан юм.

Ийнхүү хэсэг хугацааны дараа анх удаа дахин зохион байгуулагдах гэж байгаа энэ удаагийн гурван талт уулзалтаар худалдааг чөлөөлөх, гурван талт чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээрт хэрхэн ахиц авчрах тухай ярилцах төлөвтэй байна. Энэ сарын эхээр Япон болон бусад 11 орон хамтран Номхон далай дамнасан чөлөөт худалдааны түншлэлийн гэрээ байгуулаад байгаа юм.

Хуваалцах