Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Япон мэргэжилтэн Масэ Шүичи шигшээ багийг удирдах боломжгүй болжээ

Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас нутаг буцаад байсан бөгөөд нүдний мэс ажилбарт яаралтай орох шаардлагатай болсон аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон мэргэжилтэн Масэ Шүичи шигшээ багийг удирдах боломжгүй болжээ
Япон мэргэжилтэн Масэ Шүичи шигшээ багийг удирдах боломжгүй болжээ. Зураг: МҮОНРТ

Ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Масэ Шүичи "Азийн 23 хүртэлх насны цом"-ын тэмцээнд шигшээ багийг удирдах боломжгүй болжээ.

Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас нутаг буцаад байсан бөгөөд нүдний мэс ажилбарт яаралтай орох шаардлагатай болсон аж.

Гэсэн ч 23 хүртэлх насны шигшээ багтай цахим хэлбэрээр байнга холбоотой байж, бэлтгэлийн үйл явц бүртэй танилцаж, заавар зөвлөгөөг өгч байгаа бөгөөд богино хугацаанд өөрийн тоглолтын арга барилыг тоглогч болон туслах дасгалжуулагч нарт сайтар ойлгуулсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Хуваалцах