Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Япон-Монголын хамтарсан олон улсын хурал болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдэвт Япон-Монголын хамтарсан олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон-Монголын хамтарсан олон улсын хурал болно
Япон-Монголын хамтарсан олон улсын хурал болно. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдэвт Япон-Монголын хамтарсан олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах болсонтой холбогдуулан хурлын зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийн дунджаас найм дахин өндөр, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр БНСУ-ын дараа ордог ч нас баралтаар тэргүүлж байгаа нь хорт хавдрын эрт илрүүлэлт болон эмчилгээний үр дүнг сайжруулах нэн шаардлагатай байгаагийн үндэслэл болж байна.

Хавдар судлалын үндэсний төв болон Япон улсын Накаяма хавдар судлалын институти хамтран зургаадахь жилдээ “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдвийн дор олон улсын хурал зохион байгуулж байна. Хурлын үеэр Япон, БНСУ-ын нэртэй профессоруудын лекц, мэс засал эмчилгээг шууд дамжуулан үзүүлж, Монголын эмч нарт нотолгоонд тулгуурласан анагаах ухааны мэдлэгийг үнэ төлбөргүй түгээдэг юм.

Хуваалцах