Япон-Монголын түншлэлийн хэлэлцээ Япон улсад боллоо
Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЭЗХЯ, ГХЯ, ҮХААЯ, СЯ, ХЗЯ болон холбогдох газрын төлөөлөл оролцож, барааны худалдаа, хөрөнгө оруулалт, гаалийн горим, гарал үүслийн дүрэм, Засгийн газрын худалдан авах ажиллагаа, цахим худалдаа, стандарт, техникийн зохицуулалт, хорио цээр, өрсөлдөөн, маргаан шийдв
Мэдээллийн алба

Монгол Улсын эдийн засгийг сүүлийн 23 жилийн хугацаанд идэвхтэй дэмжиж ирсэн донор улс орны нэг бол яах аргагүй Японын ард түмэн түүний Засгийн газар байсаар ирсэн билээ.
Япон улсын эдийн засаг, техникийн буцалтгүй тусламж төгсгөлийнхөө шатандаа орж байна. Өөрөөр хэлбэл сүүлийн гурван төсөл одоогоор хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр төслүүд дууссаны дараа харилцан ашигтай хамтын ажиллагааны хэлбэрт хоёр тал шилжих юм байна.
Төслийн сүүлийн шат явагдаж байгаа энэ цаг үед, Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ээлжит буюу IV дэхь үе шатны хэлэлцээ 2013 оны 7 дугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд Токио хотноо амжилттай боллоо.
Хэлэлцээг Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Японы талаас Эдийн засгийн асуудал хариуцсан Элчин сайд Жун Йокота нар ахаллаа.
Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЭЗХЯ, ГХЯ, ҮХААЯ, СЯ, ХЗЯ болон холбогдох газрын төлөөлөл оролцож, барааны худалдаа, хөрөнгө оруулалт, гаалийн горим, гарал үүслийн дүрэм, Засгийн газрын худалдан авах ажиллагаа, цахим худалдаа, стандарт, техникийн зохицуулалт, хорио цээр, өрсөлдөөн, маргаан шийдвэр чиглэлээр хэлэлцэв.
Дараагийн удаагийн хэлэлцээний товыг дипломат шугамаар шийдвэрлэхээр тохиролцсон байна.


















