Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон, ОХУ эдийн засгийн хамтарсан төслүүдийн талаар тохиролцоно

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ Дорнын Эдийн засгийн чуулганд оролцохоор Оросын Алс Дорнодын Владивосток хотноо хүрэлцэн очоод байна. Тэрээр өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон, ОХУ эдийн засгийн хамтарсан төслүүдийн талаар тохиролцоно
Япон, ОХУ эдийн засгийн хамтарсан төслүүдийн талаар тохиролцоно. Зураг: МҮОНРТ

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ Дорнын Эдийн засгийн чуулганд оролцохоор Оросын Алс Дорнодын Владивосток хотноо хүрэлцэн очоод байна. Тэрээр өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт хийнэ. Одоогоор Орос, Япон хоёр далайн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, хүлэмжид хүнсний ногоо тариалах, Курилийн арлуудын онцлогт тохируулан аялал жуулчлал хөгжүүлэх, салхинаас эрчим хүч гаргах, хог хаягдал бууруулах зэрэг 5төслөөс сонгох яриа хэлэлцээ хийж байгаа.

Иймд эдгээр төслүүдийг аль болох эрт хэрэгжүүлэхийн тулд газар дээр нь судалгаа явуулахаар одоогийн энэ уулзалтын хүрээнд тохирох төлөвтэй байгаа юм байна. Мөн Японы ерөнхий сайд Курилийн арлуудын уугуул оршин суугчдыг өвөг дээдсийнхээ шарилыг эргэх боломжоор хангах ач холбогдолтой агаарын тээврийн тогтмол аяллыг зөвшөөрөх асуудлаар Оросын ерөнхийлөгчид хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа аж. Мөн Японы талаас санал болгосон эдийн засгийн хамтын ажиллагааны 8 талт төлөвлөгөөтэй холбоотой 30гаруй гэрээ баримт бичигт Орос, Японы тал гарын үсэг зурах юм.

Мөн Шинзо Абэ, Путин нарын дээд хэмжээний уулзалтаар Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудал яригдах төлөвтэй байна. Япон улсын хувьд Умард Солонгост тогтоосон хориг арга хэмжээнүүдийг чангатгах асуудлаар НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоол батлуулахын тулд Сөүлтэй ойр хамтарч ажиллана гэдгээ дахин нотлох болов уу гэж ажиглагчид харж байна.

Хуваалцах